Г.Уянга гишүүн гадаад хэлийг халах тухай хуулийн төсөл өргөн барина

 УИХ-ын гишүүн Г.Уянга тун удахгүй гадаад хэлийг “халах” тухай хуулийн төсөл өргөн барих гэнэ.

Тэрбээр гадаад хэлийг дунд сургуулийн 5-7 ду­гаар ангиас эхлэн заадаг болгохоор сэтгэл шулуудсан гэнэ. Учир нь хүүхдийг бага наснаас нь буюу цэцэрлэг, сургуулийн бага ангид байхаас нь гадаад хэл заах нь өсвөр насныханд  тун муу үр дагавартай байгааг эрхэм гишүүн сайтар анзаарчээ.

Хэт багад нь Монгол хүүхдүүдэд гадаад хэл заас­наас болж,  насанд хүр­сэн ч эх хэлээ мэдэхгүй шахам, бичиг үсгийн боловсролоор тааруухан нэгэн болоод байгаа  гэнэ. Тиймээс  Г.Уянга ги­шүүн энэ асуудлыг цэгц­лэхийн тулд дээрхтэй хол­боотой хуулийн төсөл би­чиж эхэлжээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …