Өмнөд Солонгос нийт хөрөнгийнхөө 30 хувийг нь хилийн чанад дахь хөрөнгө оруулалтад зарцуулíà

indexӨмнөд Солонгосын Үндэсний тэтгэврийн сан ирэх гурван жилийн дотор хөрөнгө оруулалтын ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн хилийн чанад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэж байгаатай холбогдуулан анх удаа гадны мэргэжилтнүүдийг ажиллуулахаар болжээ.

Өнгөрсөн онд Үндэсний тэтгэврийн санд мөнгөний менежментийн чиглэлээр 200 хүн ажиллаж байгаа бөгөөд нэг хүний жилийн дундаж цалин ойролцоогоор 83 сая вон буюу 77 мянган ам.доллар байсан байна. Харин одоо бол Нью-Йорк, Лондонгоос чадварлаг мэргэжилтнүүдийг татахын тулд цалингаа нэмэгдүүлэх ёстой гэж тус сангийн гүйцэтгэх захирал Чой Кван мэдэгджээ.

Үндэсний тэтгэврийн сангийн 400 тэрбум ам.долларын хөрөнгө нь ойролцоогоор Өмнөд Солонгосын ДНБ-ий 33 хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс зөвхөн Өмнөд Солонгосын зах зээлд үйл ажиллагаа явуулахад хэтэрхий нүсэрдэж байгаа талаар Чой Кван онцолсон байна. Энэ ч утгаараа таван жилийн дотор нийт хөрөнгийнхөө 30 хувийг нь хилийн чанад дахь хөрөнгө оруулалтад зарцуулахаар тооцоолсон байна. 

index

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …