Хайртай хүнээ хуруугаар нь шинжээрэй

images-Урт долоовор хуруутай залуус төлөв даруухан, нуруутай хүмүүс байдаг.

-Урт ядам хуруутай эрчүүд байнгын асуудалтай байдгаас гадна бэлгийн хамтрагчаа ч ойр ойрхон солих сонирхол ихтэй байдаг аж.

-Ядам хуруу урт байх нь эхийн дааврын өөрчлөлт ихтэй байдаг ялангуяа тестостероны илүүдэлтэй шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

-Долоовор хуруунаасаа урт ядам хуруутай эрчүүд замын хөдөлгөөний элдэв дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх, хууль бус үйлдэл хийх зэрэг алдаа гаргадаг болох нь тогтоогджээ.

-Ядам хуруу хөгжил сайтай, урт байгаа нь цусан дахь тестостероны төвшин өндөртэй холбоотой гэнэ. Ийм хүмүүс карьер хөөх, спортын амжилт гаргахдаа ч сайн байдаг аж.

-Эрхий хуруу нь богино, зузаавтар эрчүүд бэлгийн чалх гайхамшигтай сайн байдаг гэнэ. Гэхдээ бэлгийн харьцаанд тогтворгүй, хөнгөмсөг байх нь элбэг аж.

-Чигчий хуруу нь харьцангуй урт эрчүүд аливаад овсгоотой ханддаг ч гэр бүлийн тал дээр бага зэрэг тогтвор суурьшил муутай нь тогтоогджээ.

-Савх шиг урт нарийхан, сүмбэн цагаан гоёмсог гартай бүсгүй бол бодит амьдралаас хөндий бөгөөд романтик, танхил зантайн шинж.

-Ийм хуруутай бол гаднаасаа нэлээд ихэмсэг мэт харагддаг ч цаад чанар нь уян зөөлөн болоод өгөөмөр гэнэ.

-Сүмбэн цагаан гоёмсог гартай бүсгүй гоо сайхны төлөө юугаа ч харамлахгүй. Нэлээд үрэлгэн талдаа. Амархан уйдамтгай.

-Богинохон хуруутай бүсгүйчүүд ихэвчлэн хурц ааштай, хэрүүлч, хов жив хөөцөлдөмтгий, жижиг сажиг асуудалд хэт их ач холбогдол өгдөг дэвэргэн зантай. Сайн тал нь гэр орны ажилд сүрхий сайн бөгөөд чадварлаг.

-Том хуруутай хүүхнүүд оюуны потенциаль сайтай, боловсролтой, аливаад бодолтой ухаалаг ханддаг хэдий ч өөрийнхөөрөө хэт их зүтгэх дуртай.

-Ясархаг гартай бүсгүйчүүд эрч хүчтэй, дайчин шинжтэй.

-Гомдож баярлах нь амархан, цайлган, өрөвч сэтгэлтэй. Удаан хугацаанд хүнтэй муудаж чаддаггүй. Бэрхшээл зовлонг даах чадвар сайтай.

-Жижигхэн хөөрхөн гартай бүсгүй бол ухаалаг хурц ааштай, хайр дурлалд халуун янаг тачаангуй. Тэд төлөвлөсөн юмандаа хүрэхийн тулд юугаа ч золиослоход бэлэн, шургуу, шантардаггүй онцлогтой.

-Мяраалаг зөөлөн гартай эмэгтэйчүүд сэтгэл сайтай, бодь амгалан зантай. Хир баргийн юманд нэг их уурлаж бачимдаад байдаггүй. Амгалан тайван зантай, гэрийн маш сайн эзэгтэй.

index

Санал болгох мэдээ

МҮОНТ-ийн “Баярын мишээл” нэвтрүүлэг 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болно

МҮОНТ уран бүтээлчид энэ жилийн шинэ оны баяраар үзэгчдэдээ олон сонирхолтой, баярын  хөтөлбөрүүдийг бэлтгэлээ. 1982 …