Монголын хамгийн эрэлттэй, чадварлаг жүжигчдийн нэг СТА Б.Амарсанаа “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтэх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг бүтээх урилга хүлээн авсан байна.
Түүний урилга өчигдөр ирсэн аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүнд хамгийн анх пробонд орох урилга ирж, цагаан сарын өмнөхөн Малайз улсад уригдаж, хоёр дахь шатны пробонд орсон байна.
Түүний шалгаруулалтууд амжилттай явахын хажуугаар “Universal Network East West” агентлаг түүнийг албан ёсоор Холливуудад төлөөлөх гэрээг үзэглэсэн билээ. Кино зураг авалт дөрөвдүгээр сараас Америк, Малайз улсуудад явагдаж, энэ оны сүүлээр дэлгэцэнд шилжих юм байна.
“Марк Поло” киног энэ улиралд есөн цувралаар хийх бөгөөд дараа жилээс үргэлжлүүлэхээр төлөвлөж буй. Тус киноны зохиолыг “Хидалго” зэрэг Холливудын олон шилдэг киноны зохиолыг бичсэн Жон Фуско бичсэн бөгөөд тэрбээр Монголд ирж, судалгаа хийсний үндсэн дээр энэ зохиолыг бичсэн тухай Холливудын вэбсайтуудад бичсэн байна.