Хайртайгаа учирч болох 10 газар

1.  Ангидаа

Ихэнхийдээ хайр санамсаргүй байдлаар учирдаг. Магадгүй та Батаатай нэг ангид хамт удаан сууж, түүнийг сайн залуу гэх мэт эергээр бодож явж болно. Нэг өдөр та 2 бие биенийгээ өөр нүдээр хараад бүх зүйл эхлэх болно. Ангийнхаа хөвгүүн/залуусыг тэнэг амьтад гэж битгий бод. Та түүний тухай үнэхээр сайн мэднэ шүү дээ. Тиймээс танихад илүү дөхөм байдаг.

 

 

2. Дугуйлан эсвэл секцэд
Энэ бол сонирхол нэгтнүүдийн цуглах газар. Та 2 бие биенээсээ суралцаж, номын санд ч хамт сууж болно.

 

 

3. Аялал 

Хайраа олоход хамгийн сайхан газар. Түүнд өөрийн джентельмен чанараа гаргар боломж маш их бий: ууланд хамт авирах, гол гатлахад туслах, үүргэвчийг чинь үүрэх гээд л.

 

 

4. Өөрийн гэрээсээ

“Би гэрээсээ хэнийг олох юм?” гэж та асууж байж магадгүй. Тэгвэл аав, ээжийн найзууд яах болж байна? Тэд өөрийн хүүхдүүдтэйгээ ирж цай уудаг. Харин чи энэ үеэр тэд нартай танилцахад юу нь болохгүй гэж? Боломжийг битгий алд.

 

 

5. Зуслан/лагер дээрээс

Зуслангийн хөрш айлын залуус хүн биш гэж үү? Тэдэн рүү сайн хараад үзэрэй. Өөр нүдээр хараад үзтэл таны сонирхдог залуу байвал эртхэн арга хэмжээ аваарай.

 

 

6. Алхах дуртай газраа

Танд алхах дуртай газар эсвэл байнга алхдаг зам байдаг уу? Та замдаа маш олон төрлийн хүнтэй таарч болно. харамсалтай нь замд танилцсан хүмүүс зам дуусах үед яриа ч мөн адил дуусдаг.

 

7. Хурим болон үдэшлэгт

Ямар нэгэн үйл ажиллагаанд ихэнхидээ танилууд цугладаг. Цугласан олон бүгд муу хүмүүс биш. Тэр дундаас эргэн тойрноо танихгүй байгаа хүн ч байгаа. Түүнд эргэн тойрныг танилуулж, хүмүүстэй танилцуул. Энэ бол аюулгүй харилцаа.

 

 

8. Автобусны буудал дээр

Хүн бүр өдөр болгон автобусаар үйлчлүүлэхийн тулд автобусны буудал дээр хүлээдэг. Таны эргэн тойронд мөн адил хүмүүс байгаа. Хэрвээ та даарч байна гээд толгой, нүүрээ хаагаад доошоо хараад байвал тань руу хэн ч харахгүй. Дулаан хувцаслаад толгой дээр, харц дээш алх.

 

 

9. Хэзээ ч төсөөлж байгаагүй газраас

Театр, кинотеатр ч байж болно. Дэлгүүрт, кафед, номын дэлгүүрт гээд л. Эсвэл зүгээр гадаа ч юм уу. Гар утас ч гэсэн таныг хайртайгаа учрахад туслаж мэднэ. Дугаар андуурч залгасны дараа сайхан хоолойтой бүсгүй байхад хэн ярихыг хүсэхгүй байхав?

 

 

10. Уран зургийн галлерейд

Зарим ойлгомжгүй зургийн тухай түүнээс асууж тайлбарлуулаарай. Галлерейд ихэнхидээ мэдрэмж өндөр залуус байдаг.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …