Mines & Money Хонконг хурал удахгүй болно

c187d0db74bcf829bigУул уурхайн хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт Mines and Money Hong Kong 2014” ирэх сарын 25-27-нд болох гэж байна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү хурлын эхний өдөр дэлхийн уул уурхайн салбарын төлөв байдал, эрдсийн эрэлтийн талаар, дараагийн өдөр Азийн эрдсийн хэрэглээний байдлын талаар хэлэлцэх юм байна. Үргэлжлээд гурав дахь өдөр нь шинэ уурхайнуудын санхүүжилтийн асуудлаар ярилцах ажээ.

Жил бүр энэхүү хурлын Хонконгт болдог чуулганд хамгийн том, шилдэг компаниудаас гадна ахицтай яваа шинэ компаниудын төлөөлөл мөн оролцдог юм. Удахгүй болох гэж буй Mines and Money хуралд 130 орчим компани илтгэл тавих болон үйл ажиллагаагаа үзэсгэлэнд танилцуулах зорилгоор оролцохоор бүртгүүлээд байна.

Хурлын зэрэгцээ дэлхийн уул уурхай болон холбогдох чиглэлийн компаниудын үйл ажиллагааг танилцуулсан үзэсгэлэнгээр “аялж”, түншүүдтэйгээ холбогдох боломж олгодог юм. Дашрамд дурдахад энэхүү хурлын хэвлэл мэдээллийн түншээр Монголын уул уурхайн сэтгүүлMongolian Mining Journal хамтран ажиллаж буй бөгөөд уг сэтгүүлийн уншигчдад 10 хувийн хөнгөлөлттэй үнээр оролцох эрхийг хурал зохион байгуулагчид олгож буй юм.

Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудаас жил бүр энэ хуралд идэвхтэй оролцдог юм. Энэ жил Монголд үйл ажиллагаа эрхэлдэг “Haranga Resources”, “Voyager Resources”, “Шарын гол”, “Wolf Petroleum”, “Өндөр толгой минералс” зэрэг компани хурлын алтан ивээн тэтгэгчээр оролцож байна.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …