Алхам тутамдаа хугацаа хэтэрсэн, муудсан чанар муутай хүнсний бүтээгдэхүүнтэй таарч хадаастай хиам, зангидсан даавуутай жигнэсэн мах, шархны ленттэй талх, хөгзөрч муудсан, хумс үстэй гээд есөн жорын “хачиртай” хүнсээр ходоодоо хэдийнэ хогийн сав болгочихсон нийслэлчүүдийн дунд, ерөөсөө манай улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал гээч асуудал хаахна явна аа?
Иргэд хэрэглэгчдийн өмнөөс хяналт тавих ёстой мэргэжлийн байгууллагууд нь ажлаа хийж мэдэхээ байсан, араар нь хяналтаас гарсан үйлдвэрлэгч нар нь чанартай чанаргүй “хор” савлаж суугаа замбараагаа алдсан байдлын сүүлийн жишээ гэхэд “ҮХСЭН ХОРХОЙТОЙ КИМЧИ” !!!
Харсан хэн ч болов өөрийн эрхгүй огиудас хүрч, бие арзаамаар энэ муухай амьтан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” гэсэн шар бичигтэй “HOT KIMCHI” -ний 250 гр-аар савлагдсан улаан цэнхэр уутнаас гарч ирсэн. Анх хараад далайн байцаа байна гэж андуурмаар чигчий хуруу чинээний урт хар хорхойг яалт ч үгүй шавьж болохыг нь таниад уутан дээрх хаягаар холбогдох гэсэн ч хаана ямар нөхцөлд үйлдвэрлэсэн нь огт тодорхойгүй байх юм.
Баянгол дүүргийн 9-р хороо гэснээс өөр тодорхой хаяггүй “ШИНЖАК” гэсэн үйлдвэрлэгчийн нэртэй уг бүтээгдэхүүний уутан дээр холбоо барих хоёр ч утасны дугаарт… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!