ОХУ бараа бүтээгдэхүүндээ “Ча­нарын тэмдэг”-ийг дахин хэрэг­лэнэ

QualityОХУ бараа бүтээгдэхүүндээ “Ча­нарын тэмдэг”-ийг дахин хэрэг­лэхээр болжээ. Үйлдвэр худалдааны яамнаас зарласан урал­даанд хуучин ЗХУ-ын үеийнх шиг таван өнцөгт дотор “К” үсэг байх загвар түрүүлжээ. “Чанарын тэмдэг” бүхий бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах аж. Үйлдвэр ху­далдааны сайд Д.Мантуров “Энэ тэмдэг нь бүтээгдэхүүний стан­дартыг өөрчилнө гэсэн үг биш.

Харин бүтээгдэхүүнийг чанартай гэдгийг баглаа боодол дээр харуулах юм” хэмээн хэлжээ. Сайдын үзэж байгаагаар уг тэмдгийг тавих нь үйлдвэрлэгчдийн дунд өрсөлдөөн бий болгох учраас бүтээгдэхүүний чанарыг  сайжруулах  сайн  нөлөө­тэй гэнэ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …