Байгаль орчны байнгын хороо асуудалуудаа хэлэлцжээ

420o2mnu9smbfen26vuioffr39Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Байнгын хороод ажлаа тайлагналаа. Энэ удаад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан  Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж хэрэгжүүлсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тайлангийн хугацаанд 60,7 хувийн дундаж ирцтэйгээр есөн удаа хуралдаж, давхардсан тоогоор 19 асуудал хэлэлцсэн байна.

Байнгын хорооноос хууль тогтоолын төслийн талаарх хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт найм гарсан байна. Байнгын хорооноос есөн тогтоол гарснаас хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах чиглэлээр гурав, Засгийн газар болон яам агентлагт чиглэл өгсөн хоёр холбогдох асуудлаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах гурав, бусад нэг байна.

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын болон дэд хэсэг 40 удаа хуралджээ. Мөн Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх 12 төрлийн 58 мэдээ, мэдээллийг парламентын myparliament, дотоод, гадаад сүлжээнд оруулж, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийг хэрэг 33 хуудас, ноорог товьёог 63 хуудас, Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл 329 хуудас материалыг архивлан баталгаажуулсан байна.

index

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …