ПАРЛАМЕНТЫН ЖИГ ЖУГ

Б.Жаргалсайхан: “Хайр нь удахгүй очлоо гээд биччих”

БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайхан яхир хатуу хүн шиг харагддаг ч бас “хайрлаж” мэддэг аж. МАН-аас зохион байгуулсан улс төрийн намын удирдлагуудын уулзалтын үеэр тэрбээр энэ нууцаа задлав. Үг хэлэхдээ тэрбээр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг баахан шүүмжилсэн. Нөгөөх нь өмнөх хэд хэдэн уулзалтад ирээгүй атлаа “Намууд ажил хэрэгч саналтайгаар уулзаж баймаар юм” хэмээн ярьж экс гишүүний дургүйг хүргэсэн хэрэг. Тиймээс “Одоо бүр бүх юмыг заадаг болох нь” хэмээн уурсаж, “лекц” уншив. Гэхдээ гаднаа шүүмжилж байгаа ч дотроо түүнийг “Сайхан бүсгүй” хэмээн боддог бололтой. Ц.Оюундарь түүний шүүмжлэлийг тоосон ч юмгүй, утсаараа оролдож суув. Тэгтэл Б.Жаргалсайхан “Чи наад утас мутсаа боль. Сайхан хүүхэн болохоор чинь мессеж бичдэг залуу олон байх л даа. Хайр нь удахгүй очлоо гээд л бичээд байгаа бололтой” хэмээн өөрөө уншсан аятай таав. Ингэж тэрбээр урт “лекц”- ийнхээ дундуур оролцогчдыг хөгжөөгөөд авсан.

“Залуу хүн бага ярь”

УИХ-д анх удаа сонгогдсон гишүүн Б.Болорт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ингэж зөвлөжээ. Уг нь Б.Болор гишүүн “Зурагтаар их гарч, ярихыгаа ажил хийж байна гэж ойлгодог гишүүд бий. Миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарахаас илүү ажлаа сайн хийх нь чухал” хэмээн ярьдаг. Тэгвэл үнэндээ УИХ-д гурав дахиа сонгогдсон, туршлагатай улстөрчийн зөвлөгөөг дагаж байсан байх нь. Л.Гантөмөр гишүүний зөвлөгөөгөөр бол эрхэм гишүүн сонгууль болохын өмнөхөн л “хэлд орох” аж.

Гэрэл зурагчин гишүүн

Гэрэл зураг авах хообийтой гишүүн манай парламентад цөөнгүй бий. С.Бямбацогт гишүүн үе үе чуулганы танхимд зургийн аппаратаа барьчихсан орж ирээд зураг авч харагддаг. Авсан зургуудаараа хэзээ нэгэн цагт үзэсгэлэн гаргаж ч магадгүй гэж тэр ярьдаг.

Тэгвэл ийм хообийтой бас нэг гишүүн нь М.Зоригт. Бүлгийн дарга нь Сүхбаатар аймагт ажиллах үеэр тэр мэргэжлийн гэрэл зурагчидтай зэрэгцээд аппарат үүрчихсэн, энд тэнд зураг дарж явсан. Ийм “бүтээл”-ээ тэр цахим ертөнцөөр танилцуулдаг юм билээ.

Д.Эрдэнэбат гишүүн жиргээнээс уйджээ

УИХ-ын гишүүд дотор Х.Баттулга, Ё.Отгонбаяр, С.Дэмбэрэл зэрэг жиргээний “донтогч” цөөнгүй. Тэгвэл зарим нь хааяахан юм бичиж, эсвэл уншиж суудаг. Тэдний нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат. Тэрбээр эхэндээ зүгээр л “ажиглагч” байсан бол сүүлдээ оновчтой, мэргэн үгс түлхүү жиргэдэг болсон юм. Гэвч жиргээчид хэтэрхий их улстөрждөг, хэрүүл маргаан хийдэг болсон учраас тэр ертөнцөөс сүүлдээ уйдах болсон гэнэ…үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

 

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …