Эцэг эх нь 3 настай охиноо албаар турааж алжээ

Америкт эцэг эх нь гурван настай охиноо санаатайгаар өлсгөж амь насыг нь бүрэлгэсэн аймшигт хэрэг гарчээ. Хөөрхий охин ердөө таван кг жинтэй, фашизмын үеийн “Аушвиц”-ийн шоронгийн тураалтай хоригдлуудтай адилхан болсон байсан талаар эмч нар ярьж байна. Энэ хэргийн дагуу АНУ-ын шүүхээс Карлос Ривер болон Камерон Рамирез нарт төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бяцхан охиноо санаатайгаар өлсгөж хөнөөсөн хэргээр эрүү үүсгэжээ. Эмч мэргэжилтнүүд охиныг удаан хугацааны турш хоол ундгүй, өлсгөлөн байснаас амиа алдсан болохыг тогтоосон байна.

“The Huffington post”-д мэдээлснээр охин төрөлхийн хараагүй ажээ. Тиймдээ ч бусдын туслалцаагүйгээр явж чаддаггүй, бас гурав хэдийн хүрсэн ч хэлд ороогүй байжээ. Нийгмийн ажилтнуудын ярьснаар эцэг эх нь охиноо санаатайгаар хооллодоггүй байсан, тураалын туйлд хүрсэн ч эмчид үзүүлдэггүй байсан гэв. Тиймээс хөөрхий талийгаач охины эцэг эхийг онц ноцтой хүн амины хэрэгт буруутгаад байгаа аж. Тэд өөрсдийгөө өмгөөлж, буруугүй хэмээн зүтгэсэн ч баримт тэдний эсрэг байв.

эх сурвалж: tvmongolia.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …