“Шинэ төмөр зам” төсөл судалгааны ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна

мари2014 онд Монгол Улсын тээврийн салбарт хийгдэх  нэгэн томоохон ажил байгаа нь “Шинэ төмөр зам” төсөл юм. Одоогийн байдлаар “Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой-Чойбалсан-Эрээнцав, Хөөт-Бичигт чиглэлд барьж байгуулах төмөр замынтехникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдээд байгаа юм.

Төслийн хоёрдугаар үе шатад багтах энэхүү хэсгийн зураг төслийн ажлыг Техникийн зөвлөх “Nippon Koei” компани гүйцэтгэж байгаа юм. Тус компани Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замын зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлыг гүйцэтгэж дуусаад “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэж өгсөн байна.

 “Шинэ төмөр зам” төсөл нь хоёр үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд зүүн болон өмнө зүгт чиглэлтэй 1800 километр орчим үргэлжилнэ. Үүнээс өнөөдрийн байдлаар Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд 267 километр төмөр зам барьж байгуулах ажлыг эхлүүлж, газар шорооны ажлыг гүйцэтгэж байна.

240 км төмөр замын ажлын газар шорооны ажил 13 сая шоо метр болж байгаа бол энэ нь ойролцоогоор 1300 км авто зам барих ажилтай дүйцэхүйц газар шорооны ажил юм. Харин Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг 2015 оны аравдугаар сар гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.

Энэ нь Шивээхүрэнгийн боомтоос 45.5 км-ийн зайд орших Нарийнсухайтад нүүрсний орд эзэмшдэг МАК компани хувьд сайхан зүйл болох юм. МАК компани хилийн боомт хүртэл төмөр зам байгуулахаар засгийн газарт санал хүргүүлсэн юм байна. Харин хоёрдугаар ээлжинд байгуулах төмөр зам л МАК-ийн мөрөөдлийг биелүүлж, урд хөрш рүү нүүрсийг вагон вагоноор нь тээвэрлэх боломжийг олгох юм. Тухайн үед тэднийх жилд 11 сая тонныг экспортлох хүчин чадалтай болох юм байна.

Д.Ялгуун

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …