Монгол-Шинэ Зеландын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, Шинэ Зеланд Улсын ГХЯ хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо болж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон талт харилцаа, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцов.Хөдөө аж ахуйн салбарт суурилсан эдийн засагтай, хүн ам цөөн, харьцангуй жижиг улсуудын хувьд энэхүү зөвлөлдөх уулзалт нь ач холбогдолтой болов. Шинэ Зеланд Улс 2013 онд хөдөө аж ахуйн гаралтай 10 гаруй тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг экспортложээ.

Манай улс Шинэ Зеландын төрийн албаны туршлагаас нэвтрүүлж, манай төрийн албан хаагчид сүүлийн арав  илүү жилд Шинэ Зеландын Засгийн газрын дэмжлэгээр мэрэгшил дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдаж иржээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор Шинэ Зеланд Улс нэрээ дэвшүүлсэн бөгөөд сонгууль 2014 оны 10 дугаар сард болох юм.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, Шинэ Зеландын талаас тус Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд азийн газрын дарга Грэхэм Мортон нар тус тус ахаллаа. Мөн тус Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд азийн газрын дарга Грэхэм Мортон Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягт бараалхав.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …