Нүүрснээс шингэн түлш гаргаж шатахуун үйлдвэрлэнэ

imagesАдуунчулууны хүрэн нүүрснээс метанолоор дамжуулан шатахуун гаргах үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд 400мянган тонн шатахуун үйлдвэрлэж ба дотоодын шатахууны хэрэгцээний 30-40 хувийг хангах боломж бий болох талаар албаныхан онцоллоо.

Өөрөөр хэлбэл Монгол Улс эрчим хүчний арвин нөөцөө ашиглан хямд өртгөөр шингэрүүлсэн түлш боловсруулах юм байна. Түүнчлэн тус үйлдвэр ашиглалтад орсноор нийт 400 хүний ажлын байр шинээр бий болохоос гадна улсын төсөвт 3.3 их наяд төгрөгийг хураамж болон татвар хэлбэрээр оруулах тооцоо гарчээ. “Зүүн бүсэд оршдог хүрэн нүүрсний томоохон нөөцийг “Монголын алт” компани нүүрснээс шингэн түлш буюу бензин үйлдвэрлэх зорилгоор судалгаа хийж байгаа юм байна.

Төслийн хүрээнд баригдах цахилгаан станц нь нүүрсний үйлдвэрээ эрчим хүчээр хангахаас гадна зүүн бүсийн эрчим хүчний дутагдалтай хэрэглэгчдэд нийлүүлэх зорилготой. Цахилгаан станцыг 2016 онд, нүүрснээс шатахуун гаргах үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Үүнээс гадна Адуунчулууны уурхай нь хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600 төгрөгөөр нийлүүлдэг гэж холбогдох газраас мэдээлсэн. Уурхайн дарга Б.Шатарын хэлснээр уурхай, станц хоёрын хооронд ердөө найман км зайтай байдаг нь нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг юм байна. Мөн тус уурхай жилд 450 гаруй мянган тонн нүүрс олборлодог ба үүнээс 90 гаруй хувийг нь Дорнодын ДЦС-д нийлүүлдэг юм байна.

Д.Ялгуун

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …