Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс 24 цагийн турш мэдээлэл өгдөг болжээ. Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний талаарх шаардлагатай зарим мэдээллийг ажлын бус цагаар болон амралтын өдрүүдэд 24 цагийн турш “UB лавлах 1617” мэдээллийн төвөөр дамжуулан иргэдэд хүргэж эхэлсэн байна.
Тус газар “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-д заасны дагуу төрийн байгууллагын ил тод байдлыг хангахтай холбогдсон үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг тус лавлахаар дамжуулан иргэдэд хүргэх нөхцлийг бүрдүүлжээ.
Лавлах утаснаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршил, цахим хуудас, тус газрын удирдлага, газрын дарга нарын иргэдийг хүлээж авах цагийн хуваарь, өргөдөл, гомдол хүлээн авах албан тушаалтны нэр, утас, хаяг байршилаас гадна газар, хэлтсүүдийн утасны жагсаалт, ажиллах цагийн хуваарь, үйлчилгээний төрөл, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, үйлчилгээний хөлс, тэмдэгтийн хураамж зэрэг мэдээллийг авах боломжтой юм байна.
Тус лавлах утас нь ажлын цагаас гадна 17.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл, долоо хоногийн амралтын өдрүүд буюу Бямба, Ням гарагууд болон нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллаж, улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбогдсон бүх мэдээллийг иргэдэд өгөх нь.