Ц.Нямдорж Ч.Улаан сайдыг шүүмжлэв

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы нэгд­сэн хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Улааныг нэлээд шүүмжлээд авна билээ.

Учир нь манай улс сүүлийн үед эдийн зас­гаараа доройтож муудаж байгаа боловч Сангийн сайд нь тат­варын бод­логоо барих­гүй, бай­гуул­лагууд санхүү­жилт байх­гүй­гээс болж га­цаанд орж байгаа нь үнэний хувьтай. Энэ бүхнээс болж Ц.Нямдорж ги­шүүн их л бухим­дан­гуй­гээр “Бид хуулиа тон­го­чуулаад, зарчим тог­тоохгүй байгаа нь буруу даа. Арав, арван­нэгдүгээр сарын эдийн засаг ямар байхыг хараарай.

Ер нь хэцүүхэн зураг гарна. Харин үүнийгээ мэдсээр байгаад эдийн засгаа хорлож байгаад гайхаж байна” гэж ундууцаж байсан юм. Үүнд нь бухимдсан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан “Эдийн засаг доройтож муудсан зүйл алга” гэх тайлбар өгч байв. Хэрүүлч, заргач гэсэн хоч зүүдэг Ц.Нямдорж гишүүний үг хатуу ч гэсэн үнэн байдгийг Ч.Улаан сайд мэдэхэд илүүдэхгүй шүү гэх үгийг зарим нэгэн улстөрчид амнаасаа унагаж байсан юм.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …