Солонгост Валентины баярыг Японтой адилхан тэмдэглэн өнгөрүүлдэг. Хайрын баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйдээ шоколад бэлэглэдэг. Хайртай хосууд өдрийн 2.14 цагт нэг нэгэндээ хайртайгаа баталж “Love lock” буюу хайрын түлхүүр солилцдог аж.
Мөн арваннэгдүгээр сарын 11-нд охидууд хайртай хүндээ дуртай печенийг нь бэлэглэж, үерхэх санал тавьдаг аж. Харин хөвгүүд энэ саналын хариуг үнсэлтээрээ ойлгуулдаг. Охиныхоо духанд хөвгүүн нь үнсвэл, “чи миний хувьд охин дүү минь”, хацар дээр үнсвэл “хараахандаа болоогүй байна”, уруул дээр нь үнсвэл “зөвшөөрч байна” гэх утгыг илэрхийлдэг.
Д.Биндэръяа