УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, М.Батчимэг нар олон улсын хуралд оролцож байна

 УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Номтойбаяр нар Австрийн Вена хотноо болж буй Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын парламентын гишүүдийн хуралд УИХ-ыг төлөөлөн оролцож байна.

ЕАБХАБ нь дэлхийн 57 орныг эгнээндээ нэгтгэсэн аюулгүй байдлын хамтын ажиллагааны дэлхийн хамгийн том байгууллага бөгөөд манай улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр элссэн юм.

УИХ-ын гишүүн М.Батчимэг УИХ дахь ЕАБХАБ-ын бүлгийн даргын хувиар тус Ассамблейн Улс төр, аюулгүй байдлын асуудлаарх хороо болон Ассамблейн Удирдах хорооны хуралд үг хэлсэн байна. Монгол Улсын Их Хурал аюулгүй байдлын салбарын шинэчлэлийн чиглэлээр ЕАБХАБ-тай хамтран ажиллах, мөн тус Ассамблейн 2015 оны намрын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахыг зорьж байгаа юм.

Хурлын үеэр УИХ-ын гишүүд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Ранко Кривакопич, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниер нартай дээрх асуудлуудын хүрээнд тусгайлсан уулзалт хийсэн байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …