2 сар үргэлжилсэн украйны Засгийн газрын эсрэг жагсаал намжиж төлөвт шилжжээ. Засгийн газраас жагсагчдыг өнөөдрийн дотор нийслэл дэх жагсаал цуглаанаа зогсоовол жагсаалын үеэр баривчлагдсан иргэдэд өршөөл үзүүлэх тухай хуулийг санал болгосноор асуудлыг ийнхүү тайвшруулах нөхцөл бүрэлдсэн байна.
Сони: Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович өршөөлийн шинэ хуулийн талаар иргэдэд санал тавьсантай холбогдуулан нийслэл Киев хотын төв талбайд цугласан жагсагчид 2 сар үргэлжилсэн жагсаалаа өчигдөр өндөрлөөд байна. Украйны эрх баригчид жагсагчдыг хэрвээ өнөөдрийн даваа гаригаас эхлэн нийслэл дэхь жагсаал цуглаанаа уэус болговол 2 сарын жагсаалын хугацаанд баривчлагдсан иргэдэд өршөөл үзүүлэх санал тавьсан юм. Энэ талаар Киев хотын захирагч Владимир Макиенко өөрийн бодлыг хуваалцахдаа: Бид өдөр бүр нэг ч болов хүний амийг аврахын төлөө ажилласаар ирсэн. Хэн ч шархдаж бэртэх ёсгүй. Харин өнөөдөр нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд харилцан тохиролцолд хүрч байна. Өнөөдрөөс эхлээд Украйн улсад дахин энх тайван ноёрхож байна шүү дээ гэжээ. Гэхдээ олон иргэд эрх баригчдыг хуулийн дагуу өршөөл үзүүлнэ гэдэгт итгэхгүй байгаа юм. Украйн дахь жагсаал цуглаан Европын хэмжээнд олон улсын анхаарлыг татсан хурцадмал асуудал болоод байгаа талаар олон улсын ажиглагчид шүүмжлэлтэй хандаад байгаа билээ. Ямартай ч өнөөдрөөс эхлэн жагсагчид тайван байдалд шилжин олон нийтийн цуглаанаа зогсоож эхлээд байна. гэхдээ жагсагчдын төлөөлөл Засгийн газрыг өршөөлийн хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхгүй бол дахин үймээн дэгдээхэд бэлэн гэдгээ анхааруулжээ.
Г.Энххишиг