Компанийг итгэлд тулгуурлан удирдах бус эрх зүй буюу зарчимд тулгуурлан удирдах нь байгууллагад тохиолддог олон тодорхойгүй асуудлуудыг арилгаж, үр дүнд чиглэн байгууллагын алба хэлтсүүдийн чиг үүргийн зөрчилдөөнөөс гаргаж, уялдаа холбоо сайжран бүтээмж нэмэгдүүлэх үндсийг бүрдүүлдэг.
Сүүлийн үед бизнесийн сургалтууд зөвхөн захиралд эсвэл ажилтанд чиглэн зохион байгуулагдаж байгаа бол энэхүү сургалтын онцлог нь удирдах ажилтан манлайлан, хичээл бүрт тухайн ажлыг эрхэлж байгаа ажилтан, албан тушаалтнаа дагуулан ирж хамтдаа суралцах боломжтой. / Жишээлбэл: Албан хэрэг хөтлөлтийн хичээлд Захирал + Бичиг хэргийн ажилтаны хамт, Хөдөлмөрийн эрх зүйн хичээлд Захирал+ Хүний нөөцийн ажилтны хамт, Байгууллагын санхүүгийн бичиг баримт хичээлд Захирал+ Санхүү, нягтлан бодогчийн хамт гэх мэтчилэн өдөр бүрийн хичээл өөр өөр байдлаар зохион байгуулагдана./ Энэ нь эдийн засгийн хувьд өгөөжтэй, нөгөө талаасаа байгууллагын дотоод хамтын ажиллагаа сайжирч, ажлын бүтээмж дээшилж , үр дүнд чиглэн зарчимд тулгуурлан удирдах боломжийг олгох юм.
Бүрэн цогц , илүү үр дүнтэй сургалтыг сонгохыг хүсвэл 2014 оны 2 дугаар сарын 20 нд эхлэх CLO коллеж ( Chief Legal Officer ) Эрх зүйд тулгуурласан манлайллын сургалт таньд шинэ боломжийг нээж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг : 70101839, 99049075 www.lector.mn