“Haranga Resouces” компани “Сэлэнгэ” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга гаргалаа

19-7Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Haranga Resouces” компани төмрийн хүдрийн “Сэлэнгэ” төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгаа гаргалаа. “Haranga Resources” компани өнгөрсөн сард төмрийн хүдрийн “Сэлэнгэ” төслийн ашиглалтын өмнөх гэрээг Ашигт малтмалын газартай байгуулсан байна. Цаашид олборлолтхийх гэрээг байгуулахын тулд “Сэлэнгэ” ордын Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах гол нөхцөлийг тавьжээ.

Тус компани “Сэлэнгэ” ордын Техник эдийн засгийн үндэслэлийг гаргахын тулд металлург болон гидро геологийн судалгаа зэрэг шинжилгээг явуулж, үр дүнг нь боловсруулж байна. Түүнчлэн байгаль орчны нөлөөллийг судлах ажлыг хийж эхлүүлжээ. Өнгөрсөн онд “Сэлэнгэ” төслийн талбай 254 сая тонн төмрийн хүдрийн жорк нөөцтэй гэж тогтоосон байна. Үүнээс төмрийн хүдрийн агууламж нь дунджаар 17.2 хувь байгаа бол зарим хэсэгт 66 хувьд ч хүрэх боломжтой гэж “Haranga Resources”-оос мэдээллээ. Түүнчлэн “Сэлэнгэ” орд нь төмөр зам, эрчим хүч, усны нөөцтэй ойр байрладаг учраас байршлын хувьд их тохиромжтой аж.

“Сэлэнгэ” орд нь Дархан, Сэлэнгийн төмрийн хүдрийн ордуудын бүсэд харьяалагддаг. Энд Монголын төмрийн хүдрийн нөөцийн 20 хувь нь байгаа гэж шинжээчид үзэж байна. Харин  “Сэлэнгэ” төсөлд Дунд булаг, Баянцогт, Өндөр Ухаа зэрэг төмрийн хүдрийн гурван орд хамаарч байгаа юм. “Сэлэнгэ” төслийн талбай дахь жорк нөөц 254 сая тонн байгаа бол түүний дараа орох Төмөртэй орд 229 сая тонн, Баянгол 124 сая тоннын төмрийн хүдрийн нөөцтэй юм байна.  

Монголын төмрийн хүдрийн нийт нөөцийг 1.2 тэрбум тонн гэж албан ёсоор үздэг бөгөөд үүнээс 20 хувь нь “Сэлэнгэ” төсөлд хамаарч байгаа ажээ.

“Haranga Resources” компаниас мэдээлснээр “Сэлэнгэ” төслийн нийт өртөг 457.8 сая австрали доллар юм байна. Эндээс жилд гурван сая тонн төмрийн хүдэр олборлож, 16 жилийн турш үйл ажиллагааг нь явуулах боломжтой гэж үзжээ.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …