Мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч байгаа өнөөгийн хүмүүс ажил амьдралынхаа хэрэгцээт зүйлсээ аль болох цаг хугацаа бага зарцуулж, амар хялбар аргаар олж авах, ашиглах шийдлүүдийг өдөр тутам боловсронгуй болгосоор. Энэ бүхнээс монголчууд бид ч хоцролгүй урагшилсаар байгаа. Тухайлбал, хайсан номоо хэдхэн хормын дотор дэлхийн хаана байгаагаас шалтгаалахгүйгээр электрон хувилбараар хялбархан олж уншдаг боломжыг сонор соргог уншигчид маань аль хэдийн өдөр тутмын салшгүй хэрэглээнийхээ нэг хэсэг болгожээ.
Энэхүү цахим номыг уншихад ухаалаг гар утас, таблет төхөөрөмж байхад л хангалттай аж. Аялал амралтын улирал эхэлж байгаа энэ үед цахим номын худалдан авалт, эрэлт хэрэгцээ илүү ихээр өсөн нэмэгдэж байгаа гэнэ. Учир нь овор ихтэй, хүнд жинтэй олон ном авч явах шаардлагагүй бас ус бороонд норчихно, салхи шуурганд урагдаж гэмтэх янз бүрийн эрсдэлгүй тул энэ цагийн оюунлаг хүмүүний “best сонголт” яах аргагүй цахим ном болж хувирчээ. Та аялал, амралтанд явахынхаа өмнө www.bookstore.mn сайтад зочлон оюуны талхаар аяны богцоо дүүргээд гарахаа мартав.
Манай оронд ирж байгаа гадны жуулчид алс холын замд гарахдаа хэдэн зуун ном багтаасан хэдхэн грамм жинтэй таблетаа цаг хугацааны хамгийн сайн нөхөр гэж тодотгодог нь ч ийн учиртай аж .