Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг дэмжих төслийг танилцуулав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өчигдөр  Азийн хөгжлийн банкны Манела дахь Зүүн өмнөд Азийн Нийгмийн салбар, хотжилтын асуудал хариуцсан салбарын захирал ноён Дивеш Шараныг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Ноён Дивеш Шаран Монгол Улсад шинээр хэрэгжүүлэх гэж буй “Хөдөлмөр эрхлэх, ур чадвар сайжруулах” төслийг танилцуулсан юм. Энэхүү төсөл нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг дэмжих, багш нарын чадавхи, техник технологийг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

“Хөдөлмөр эрхлэх, ур чадвар сайжруулах” төслийн хүрээнд аж үйлдвэр, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тогтолцоог шинэчлэх, чадамжинд суурилсан сургалт явуулахыг зорьж байна. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багш нарыг чадавхижуулах, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх болон барилга байгууламжийн шинэчлэлийн асуудал тусгагдсан байна. Энэ төслийн чухал зорилтуудын нэг бол дунд сургуулийн сурагчдыг мэргэжлийн сургуульд шилжүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, сурагчдад мэргэжлийн чиг үүргээ олоход нь туслах багш нарын бүрэлдэхүүн ажиллаж, зөвлөгөө өгөх юм.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэхдээ, энэхүү төсөл нь Монгол Улсын хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэлээд, Улсын Их Хурал болон Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа гэдгийг дуулгалаа. Түүнчлэн манай байнгын хороо төслийг бүхий л талаар дэмжиж ажиллах болно гээд, Азийн Хөгжлийн Банк Монгол Улсад үр ашигтай олон төсөл хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …