Ухаалаг гар утас хэрэглэгчдэд

ios-7-concept-customization  Apple -ийн ирээдүйг тодорхойлох IOS 7
Саяхан гарсан IOS 7 систем нь нилээн шуугиан тариад байна. Apple компани нь өөрийн үндсэн загвартаа нилээн өөрчлөлт хийсэн бөгөөд нэмэлтээр маш олон төрлийн фүнкцүүдийг багтаан өгчээ. Анхан шатны мэдэгдлийн дараа IOS 7 нь хүмүүсийн хувьд нилээн олон асуулт эргэлзээг төрүүлж байсан. Шинэ системийг хэрэглэхэд илүү амар хялбар болсон бөгөөд хамгийн чухал нь маш энгийн бөгөөд цэвэр байдал нь хүмүүсийн анхаарлыг татахад хамгийн их нөлөө үзүүлсэн.
Үндсэн фүнкц болох Bluetooth, Wifi, Airplane mode, Sleep, Music Player, Фото зураг авах, дэлгэцийнхээ гэрэлтүүлгийг ихсгэх гээд анхан шатны танд хамгийн их хэрэг болдог зүйлсийг доод талд нь гарч ирдгээр байршуулсан бөгөөд. Нэг бодлын Android утасны дээд талын гарч ирдэг фүнкцтэй нилээн ижил юм. Хуучин голын бөөрөнхий товчлуур дээр дарж хэрэггүй програмуудаа гаргадаг байсан одоо доод хэсэгт биш бүтэн дэлгэцэн дээр таны гаргах эсвэл оруулсан байсан программууд гарч ирнэ. Жишээ нь та календараа хаамаар байгаа бол голын товчоо даран дэлгэцэн дээр гарч ирэх програмуудаа харж солин тухайн гаргахыг хүссэн програмаа дээш гүйлгэхэд гарах юм. Үндсэн Icon ууд хагас дөрвөлжин болсон та ямар нэгэн үйлдэл хийж байхад жишээ нь дуу тоглуулах, цаг агаар харахад цаад үндсэн дэлгэц нь бага зэргийн уусалттай харагдах юм. Дэлгэцийнхээ түгжээг тайлах хэсэг нэг талаараа одоо Sony компанийн гаргаж байгаа утаснуудтай ижил төстэй. Мөн хүмүүсийн байнгын хэрэглээ болсон Facebook болон интернет хөтөч дээр нилээн ажилласан гэж байгаа бөгөөд маш хурдан хугацаанд энгийн ойлгомжтойгоор ажилуулж болох аж. Нэг бодлын шинэ үйлдлийн системийг хуучинтай нь харьцуулбал тэс ондоон ч байж болох талтай. Түүнчлэн зураг авах хэсэг дээрээ анхааран тухайн зураг авах нөхцөл, зургийн ялгарал гэх мэтийн зүйлсийг нилээн нарийн хийж өөрийн авсан зураг видёогоон он сар хаана авхуулсан хэнтэй хамт гээд бүх дэлгэрэнгүй мэдээллийг багтаан оруулж альбом үүсгэх боломжтой бөгөөд энэхүү бүх үйлдлийг Moment гэж нэрлээд байгаа аж. Дуу хоолойгоор удирдах – Та Bluetooth, дуу, мэйл явуулах, өөрийн facebook, Twitter дээрээ өөрийн хоолойны тусламжтайгаар захиа үлдээж хэрэгтэй програмуудаа хааж нээх боломжтой. Эхлээд IOS 7 нь Ipad болон Iphone4 өөс дээш үеийн төхөөрмөжүүдэд суулгах боломжтой гэжээ. Ер нь танилцуулгыг хараад байхад Android утасны нилээн олон фүнкц орсон байсныг харсан гэдгээ хэлэх хэрэгтэй болов уу…

эх сурвалж: фэйсбүүк групп/ Android, iPhone, iPad, Windows Phone, Blackberry ухаалаг утас хэрэглэгчид

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …