Энэ хаврын загвар: Хэлхгэр хүрэм+богино даашинз

Энэ хавар ямар загвар хувцасны ертөнцөд цойлж, гоо үзэсгэлэнг улам тодотгох бол. Энэ асуултад хариулт олохоор “Glamour fashion” сэтгүүлийнхэн зарим судалгааг хийсэн байна. Тэд энэ хаврын загварын чиг хандлагыг ийн тодорхойлжээ.
Энэ хавар ямар гоёлоор гоёхоо мэдэхгүй сууна уу. Тэгвэл доорх зөвлөгөөг уншаад эрхэм монголжингоочууд маань шинэхэн загвараа бэлдээд эхлэх биз ээ.
Шулуун, хэлхэгэр сүүдэр мэт зургаар дүрслэсэн загвартай хүрэм энэ хаврын загварын топ 10 чиг хандлагын нэг байх нь. Биед эвтэйхэн хувцас, царайнд чинь ууссан цайвар өнгө, даавуун өмд, ажлын албаны богино даашинз, энгийн жинсэн өмдийг үүн дээр өмсвөл илүү зохимжтой байна.
Захтай урт шулуун цамцанд таныг зоримог шулуун харагдуулах нууц байгааг загвар зохион бүтээгчид онцолжээ. Ийм төрлийн цамцанд товчыг хэрхэн ашиглах нь чухал гэдгийг тэд хэлж байна.    Нарийхан харагдуулах шулуун цамцны хоолойны товчыг товчилж эсвэл цээж задгай товчлохгүйгээр зохицуулж өмсөх нь энэ хаврын трендийн нэг байх нь.
Эвтэйхэн, алхаж явахад чөлөөтэй, нэлгэвэр сул боловч донжтой харагдуулах өргөн өмд энэ хаврын загварыг тодорхойлох нь. Хавар гадаа, гудманд ийм загварыг сонгосон бүсгүйчүүл олон тааралдана гэдэгт загвар зохион бүтээгчид маргахгүй байна.
Тод, өвөрмөц өнгийн спорт загварын хүрмийг албаны хувцсан дээр зохицуулж өмссөн эмэгтэчүүд энэ хаврын загварын чиг хандлагын нэг байх нь. Үүнийг урт даашинзтай хослуулан өмсөхийг санал болгож байгаа аж. Энэ загварт мөн л биед чөлөөтэй, эвтэйхэн, задгай урсгал байгааг онцолсон байна.
Цайвар өнгө зонхилсон өвдөгнөөс доошоо урт шулуун бан.зал хаврын загварт зонхилох нь. Үүн дээр хаврын сэрүүн үдэш ноос цамц, ажлын байранд богино, даавуун цамц сонгохыг зөвлөжээ. Ингэхдээ мөн л банзлынхаа өнгийг дагасан цайвар өнгийг илүүчлэхийг санал болгосон байна.
эх сурвал: гэр бүл блог

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …