Турк, Монголын шүүхийн зөвлөл хамтран ажиллана

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 2 дугаар сарын 17-19-нд Бүгд Найхамдах Турк Улсад зочилж, тус улсын шүүхийн байгууллагуудын ажилтай танилцан, туршлага судлав.

Манай төлөөлөгчдийг БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн Хоёр дугаар танхимын дарга Нэсибе Өзер хүлээн авч уулзан зөвлөлийнхөө бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг танилцуулав. Уулзалтын дараа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл ба БНТУ-ын Шүүх, прокурорын дээд зөвлөлийн хоорондын харилцан ойлголцлын  санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг баримт бичигт жил бүр Монгол Улсын 40-өөс доошгүй шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг Турк Улсын Хууль зүйн академид  сургалтанд хамруулах тухай заажээ. Мөн мэдээлэл, туршлага харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох,техникийн туслалцаа үзүүлэх  талаар тохиролцсон байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …