Амжилт алдрын оргилд гархын тулд заавал улаан диплом хэрэггүй. Хэрвээ дайчин, шаргуу бас дээр нь эвсэг, хүний арга эвийг олдог бол болоод л явчихна. Доорхи 10 мэргэжлээр нэрд гарьяа гэвэл заавал дээд сургууль төгссөн байх шаардлагагүй:
-Гэрэл зурагчин : Цэвэр мэдрэмж, овсгоо хурд шаарддаг.
-Үсчин: Сайн багшийн сайн дамжаанд л суралцах хэрэгтэй. Бусад нь гарын эв дүй гэнэ.
-Гоо сайханч : Эмэгтэйчүүд гоо сайхандаа мөнгө хайрладаггүй тул жаахан сэтгэл гаргахад л олон үйлчлүүлэгчтэй болдог.
-Барааны зөвлөх : Хүний аргийг олдог, шантардаггүй бас дээр нь ажилдаа жаахан ч гэсэн дур сонирхолтой байх хэрэгтэй.
-Оёдолчин : Сайн машин сайхан даавуутай мөн үйлчлүүлэгч юу хүсэж байгааг л ойлгоход болно.
-Бармен : Өөдрөг үзэлтэй, хөгжилтэй, зохицох чадвартай, биеэ зөв авч яван гадаад төрхөндөө анхаардаг хүн кафе, баар нээгээд явбал амжилт олдог.
-Онгоцны үйлчлэгч : Улаан дипломноос илүүтэйгээр аятайхан царай зүстэй байх хэрэгтэй.
-Биржийн ажилтан : Мэдрэмж, зөн билэг, хурд гэсэн зан чанар хамгийн их шаардагддаг.
-Нарийн бичиг: Найрсаг, ажилсаг, ажлаас хойш суудаггүй бас бага ч гэсэн хариуцлага, итгэл даах чадвартай бол ажил хаа ч олддог.
-Стилист: Загварын ертөнцийг сонрихдог байх ёстой. Мөн гоо сайхны мэдрэмж их чухал.