Дэлхийн эх хэлний өдөр – 2 дугаар сарын 21 /монгол бичгээр/

1800243_596562513761976_260891794_n1999 оны 11 сард олон улсын холбоот байгууллагын соёл сурган хүмүүжлийн зохион байгуулалтын энгийн их хурлаас  2000 оноос эхлэн жил бүрийн 2 сарын 21-ны өдрийг “Дэлхийн эх хэлний өдөр” болгон  тэмдэглэхээр тунхаглаж, бүх бөмбөрцөгт эх хэлний чухал чанарыг таниулж, эх хэлээ түгээмэлжүүлэх хөдөлгөөнийг ахиулж, дэлхий дээрх олонхи  хэлний устгалын зогсоохыг зорьжээ.

2 сарын 21-ний  өдрийг эх хэлний өдрөөр тогтоосны учир нь, тухайн жил Бенгал улсын тусгаар тогтнолтой  холбоотой. 1952 онд Пакистаны харьяанд байсан Бенгалчууд өөрийн эх хэлээ албаны хэл болгохоор засгийн ордондоо шаардаж, сүрт жагсаал явуулсан байна.

2 сарын 21-ний тэр өдөр цагдаагийн талынхан эх хэлнийхээ төлөө жагсаал явуулсан хор гэмгүй олон түмний өөдөөс зэвсэг хөдөлгөн, жагсаал явуулсан таван хүний амийг хороожээ. Хожим нь Бенгал улс тусгаар тогтносныхоо дараа тэдгээр амь үрэгдэгсэдээ  “Эх хэлний баатар” –аар өргөмжлөн бөгөөд дурсгалын  хөшөө босгож өгсөн байдаг.  1953 оноос эхлэн одоо болтол энэ өдөр нь Бенгал улсын баатаруудын дурсгалын өдөр болж, эх хэлний баатаруудаа өргөх хайр хүндэтгэлээрээ  дамжуулан, Бенгалчуудын эх хэл, өв соёлын танилт ухамсар нь  сэргэн тогтсоор ирсэн юм.

Монгол бичгийн эхийг https://www.facebook.com/groups/bosoo.Mongol/    группээс авлаа.

Хөрвүүлсэн:

Ц.Мөнх

index

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …