Шивээ-Овоод шинэ технологи нэвтрүүлэхээр боллоо

imagesШивээ-Овоогийн уурхайд нүүрс ангилан олборлох комбайныг туршилтаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал, Шивээ-Овоод шинэ технологи нэвтрүүлэх боломжийг судлах гурван талт гэрээний хүрээнд Витрген группийн “SM-2200” маркийн нүүрс ангилан олборлох комбайныг тус уурхайн ашиглалтын зардал хамгийн өндөртэй хэсэгт ажиллуулахаар болжээ.

Шивээ-Овоо компанийн захирлын зөвлөлийн зүгээс ч энэхүү нүүрс хөрсийг ангилан олборлох технологи нь Шивээ-Овоогийн уурхайд хамгийн тохиромжтой гэж үзээд байгаа аж. Шивээ-Овоогийн нүүрсний тухайд үнэ хэт доогуур байдгаас тус компани өнгөрсөн онд 3.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгаа бөгөөд цаашид ч уурхайн олборлолтын гүний хэмжээ нэмэгдэх учраас олборлолтын зардал улам өсөх төлөвтэй байгаа юм. 

Д.Үүлэн

index

 

Санал болгох мэдээ

Газрын тосны үнэ дахин огцом өсжээ

Огцом унаад байсан газрын тосны үнэ өнөө өглөө дахин өсжээ. Лондоны ICE биржийн арилжааны явцад …