МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ц.Цолмон 2012 оны 10 дугаар сард МҮАН-аас гарч МАХН-д элсэж байсан. Ер нь хаа байсан 1990 онд МАХН-ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан Ц.Цолмон гишүүн бүр хойно М.Энхсайхантай хамтран МҮАН-ыг байгуулсан ч байнга шахуу л “МАХН, МҮАН хоёр нэгдэх ёстой” гэж ярьдаг хүн.
Харин тэр санал нь бүтэлгүйтэх шинжтэй болонгуут МАХН-ыг бараадсан билээ. Харин Ц.Цолмон гишүүн сүүлийн үед МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвын бараа бологч болж хаа явсан газар нь дагалдах болжээ. Хамгийн сүүлд МАХН-ын төв байранд болсон шинэ гишүүд элсүүлэх кампанит ажлын үеэр МАХН-ын зарим гишүүн хүртэл “Бараа бологч Ц.Цолмон гишүүн ирчихсэнийг бодоход Д.Тэрбишдагва дарга тун удахгүй ирэх нь тодорхой” гэлцэж байсан юм. Гаднах байдлаараа эрдэм номын гүдэсхэн шинжтэй УИХ-ын эрхэм гишүүн Ц.Цолмон намын дэд даргадаа бараа болох нь ямар нэгэн учир байдаг л бололтой.