Азийн хөгжлийн банк автозам барихад зориулан 125 ам.доллар гаргана

66hdu60pqm1k9vsstgi0kvvmgg“Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хоёр дахь гэрээг батлахаар шийдвэрлэлээ. Энэ хөтөлбөрөөр Ховд аймгийн Булган сум дахь Ярантын боомтоос Баян-Өлгийн Цагааннуур сумын Улаанбайшинт хилийн боомт хүртэл 743,1 км хатуу хучилттай автозам тавих, санхүүжилтийг нь олон үе шаттай хийхээр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк тохиролцсон юм.

2011 онд баталсан эхний гэрээгээр Бага улаан даваа-Манхан чиглэлийн 103,3 км зам барьж байна. Өчигдөр дэмжигдсэн хоёр дахь гэрээгээр 189,7 км зам барих ба үүнд шаардагдах 135,5 сая ам.долларын 125 саяыг Азийн хөгжлийн банк, үлдсэнийг Монгол Улсын Засгийн газар гаргана.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.06.22-06.26

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2026 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2026 ОНЫ 06 ДУГААР САРЫН 22-НООС 26-НЫ …