“Twitter”-т алдартнууд “Украинчуудаа зогс” гэсэн цахим хаяг нээжээ

kiev-1Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Украины нийслэл Киев хотод өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас 75 иргэн амиа алджээ. Тус улсад эмх замбараагүй байдал газар авч, иргэний дайны хэмжээнд хүрэхэд тун ойрхон байгаа юм. Энэ үйл явдалтай холбогдуулан Холливуудын урлаг, спортын одод “Украинчуудаа зогс” гэсэн цахим аянг өрнүүлж эхэлжээ. Тус аянд алдартай хүмүүсээс гадна Ерөнхийлөгч Обама, Германы Канцлер Ангела Маркел хүртэл нэгдсэн байна.

Энэхүү цахим аян өнөөдрөөс эхлэн “Twitter”, “Facebook” гэх олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлж, Украинд цахим ертөнцөөр цохилт өгөх зорилготой аж. Украинчууд хайртай дуучин, жүжигчнийхээ нүдээр эх орныгоо харж чадвал тэд зогсох боломжтой гэж зохион байгууллагчид үзэж байгаа юм.

 “Украинчуудаа зогс” аянд хамгийн эхэнд Попын хатан хаан Мадонна нэгдсэн юм. Тэрбээр “Twitter” хуудаснаа “Украинчуудаа гуйж байна. Яг одоо зогсох хэрэгтэй” хэмээн жиргэсэн бол жүжигчин Деми Мур “Одоо та бүхэн төр засгаа буруутгаж байгаа боловч, яг үнэндээ та бүхний буруу. Эх орноо бүү бузарла” гэжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Эхлээд Засгийн газар ард түмнээсээ уучлалт гуйж, хүчний байгууллагынхныг хотоос гаргах хэрэгтэй. Тэгэж л байж энэ бүх хар дарсан зүүд зогсох болно” хэмээн жиргэжээ.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …