2-р сарын 21-ний өдөр буюу өнгөрсөн бямба гаригт архины хордлогын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Амьдрах ухаан сургалт, үйлдвэрлэлийн тусгай төвөөс архинд хордсон дөрвөн иргэн Сүхбаатар дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэгт хүргэгдэж ирсэнээс гурав нь эмнэлгийн анхны тусламж авч чадалгүй нас барсан ба нэгийг нь Хордлогын үндэсний төв рүү хүргэсэн ч мөн л эмчилгээ авалгүй нас барсан гэнэ.
Талийгаачид нь үнэ хямд 3800-4800 төгрөгийн үнэтэй “Их монгол” гэдэг нэртэй архийг уудаг байсан тухай мэдээлэл байгаа аж. Мөн дээрхи архийг хотын захын дүүргүүд болох Ханын материал, Шинэ давхар, Баянхошуу орчмын цөөн хэдэн дэлгүүрт л худалдаалдаг гэнэ. Мөн тус архи нь худалдаанд гараад 3-4 сар орчим болж байгаа аж.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин