АНУ-ын таргалалттай тэмцэх төвийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд 5000 орчим өсвөр насныханы дунд судалгаа хийснийхээ дүнд таргалалт бусдад халдварладаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тодруулбал, өсвөр насныхны жин хамгийн сайн найз болоод ойр байдаг хүмүүсээс нь шууд шалтгаалж байжээ. Тухайлбал 175 см өндөртэй, 66.6 кг жинтэй залуус мөн ойролцоо өндөртэй үеийнхэнтэйгээ нөхөрлөөд өөрөөс нь гурван кг илүү жинтэй байхад л дор нь ижил жинтэй болчихдог байна. Мөн тарган найзтай бол түүний иддэгийг л иддэг бөгөөд эцэг, эх гэр бүлийнхэн нь тарган бол мөн л хамт спортоор хичээллэхээс илүүтэй зөөлөн буйдандаа тухлаж, амттан иддэг ажээ.
Ингээд л ихэнхи тохиолдолд тарган хүмүүс бусдынхаа амьдралын хэвшилд нөлөөлөн таргалалтыг халдварлуулдаг аж. Тиймээс та тохирсон жинтэй, гоолиг сайхан байхыг хүсвэл тарган хүмүүсийн дунд ихэнхи цагаа өнгөрөөх хэрэггүй бөгөөд тэдэнтэй адил хооллож, хөдөлгөөнөө хорьж болохгүй. Эс тэгвэл тун удахгүй бөмбөг шиг болох болно.
Харин тарган хүмүүс аль болох туранхай хүмүүстэй нөхөрлөж, өөрийн дуршилыг даран тэдэнтэй адил хооллож, хөдөлгөөний эрчимтэй байх нь жингээ хасах хялбар арга болох гэнэ.