МАХН-ын гишүүн Г.Баярсайхан, Б.Цэрэндорж, М.Ганзориг нарын хүмүүс “МАХН-ыг татан буулгах шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэх болсонтой холбогдуулж, МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар өнөөдөр албан ёсны тайлбар хийлээ.
МАХН-д МАН-ын нэр бүхий гишүүд болон урлаг, спортын алдартнууд элсч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хүрсэн билээ. Тэр дундаа Гавьяат тамирчин С.Батцэцэгийг МАХН-д элссэн гэх мэдээлэл гарсан ч тамирчин өөрөө тэр мэдээллийг үгүйсгэж, санамсаргүй байдлаар үнэмлэх гардуулсан хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын зүгээс “С.Батцэцэг өөрийн хүсэлтээр анкет бөглөж, намд элсэх тухай хүсэлтээ гаргасан. Харин намд элслээ гэж их аварга Д.Дагвадорж С.Батцэцэгийг дарамталсан байна лээ” гэх мэдээлэл өгөв.
МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн энэ талаар “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн гишүүнчлэл сэргээх, шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагааны талаар олон яриа гарч байна. Тамирчин С.Батцэцэгийг хүчээр элсүүлсэн, элсүүлсэн нь худлаа гэх яриа гарсан. Миний гарт түүний гарын үсэг бүхий анкет байна. Бид тэдгээр нэр бүхий хүмүүсийн нэрийг нууцалж байсан учир нь ийм зүйл болохоос урьдчилан сэргийлж байсан юм. С.Батцэцэг болон бусад тамирчдыг батлахаа гардаж авсны дараа Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн хурал болсон байсан. Ингээд С.Батцэцэгийг МАХН-д орсон гэж мэдээд, Д.Дагвадорж аварга Шадар сайд Д.Тэрбишдагва руу утасдаж, дарамталсан. С.Батцэцэгийн мэдэгдэл хийж байгаа нь ч үүнтэй нь холбоотой. Мэдээж ийм дарамт ирж байгаа учир тэр хүүхэд айна шүү дээ. Бид баримтгүйгээр ярихгүй” гэлээ…цааш нь