Экс Ерөнхийлөгчийн эд хөрөнгийг хураах болно

1361773362110_1_094255_59_20130611095109.jpg

Экс Ерөнхийлөгч Жон Ду Хуан 290 мянган воноос өөр эд хөрөнгөгүй хэмээн мэдэгдсээр 7 жил өнгөрсөн билээ.

 Гэвч Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос өнгөрсөн 5 сард  түүний хүү гадаадын орнуудад нээсэн нууц дансаараа дамжуулан ихээхэн хэмжээний мөнгөн  гүйлгээ хийж байгааг дэлгэж  улмаар цагдаагийн газар шалгаж эхэлсэн юм .

Экс Ерөнхийлөгч Жон Ду Хуан хуулийн шийдвэрийн дагуу  улсад хураалгах ёстой 167 тэрбум  воны эд хөрөнгө байхгүй гэдгээ мэдэгдсээр ирсэн бөгөөд түүний хүүгийн хэрэглэж байсан  гадаад улсад нээсэн нууц дансан дах  мөнгө  ,  Ерөнхийлөгч Жон Ду Хуаний улсад хураалгах мөнгөний нэг хэсэг мөн болох тул түүнийг хураан авах хуулийн баримт бичгийг Солонгосын цагдаагийн газар шалган бүрдүүлж байгаа ажээ.

 Экс Ерөнхийлөгч Жон Ду Хуаний  хууль  бусаар олсон хөрөнгийг хурааж авахаар Солонгосын 3 Ерөнхийлөгч, 17 жилийн турш шалгаад ч  амжилтанд хүрээгүй өдий хүрсэн асуудлыг  үнэхээр ойлгохгүй гэж мэдэгдсэн Ерөнхийлөгч Пак Гын Хе , улс өөрийн гэсэн эд хөрөнгөө завал хурааж авна гэдгийг өнөөдөр өглөө хуралдсан Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдсэн байна.

  Эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …