Энэ жил улсын хэмжээнд 1.1 их наяд төгрөгийн 259 багц төсөл, арга хэмжээний худалдан авалт зохион байгуулана

l2sak4s9ghu289ntnki22u7a1Шинэчлэлийн Засгийн газраас даваа гараг бүр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг зохион байгуулж, Засгийн газрын гишүүд ажлаа тайлагнадаг. Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрынхан оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ жил улсын хэмжээнд 1.1 их наяд төгрөгийн 259 багц төсөл, арга хэмжээний худалдан авалт зохион байгуулах бөгөөд үүний 141-ийг нь Худалдан авах ажиллагааны газар хариуцах юм байна. Өнөөдрийн байдлаар 47 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зарлаж, 62 төсөл арга хэмжээний тендерийн үнэлгээний хороо байгуулагдсан байгаа бол 13 тендер огт зарлагдаагүй байгаа аж.

Нэгдсэн дүнгээр ажлын гүйцэтгэл 45 орчим хувьтай явж байгаа гэнэ. Худалдан авах ажиллагааны газрынхан Засгийн газраас өгсөн даалгаврын дагуу дөрөвдүгээр сарын 1 гэхэд сонгон шалгаруулалтыг бүрэн дуусгахаар ажиллаж байгаа юм байна.

  Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …