“ЗАЛУУ ХҮН” цуврал лекц энэ сарын 28-аас эхэлнэ

1891260_690348664348717_332356111_nМонголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЗАЛУУ ХҮН” цуврал лекц ирэх баасан гарагт буюу энэ сарын 28-ны өдөр МЗХ-ны нээлттэй танхимд 16:30 минутаас эхлэх гэж байна.

Салбар салбартаа манлайлагч болсон залуучуудыг урьж, сонирхолтой сэдвээр нээлттэй ярилцдагаараа онцлог юм.

Энэ удаагийн зочноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч Сүхбаатарын Эрдэнэболд оролцох бөгөөд “Зоригдол” сэдвээр лекц унших юм байна.  Уг лекц ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан гараг бүр шинэ зочинтой уулзуулах юм. Дашрамд дурьдахад өнгөрсөн жилийн уг цуврал лекцэд Олон улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, дипломатич Д.Баярхүү,  МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу,  “Оюун ухааны академ”-ийн захирал Х.Хатанбаатар, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг, JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч Ц.Баатарбилэг, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, “Монголын Royal академи”-ийн ерөнхий захирал доктор Н.Учрал зэрэг хүмүүс оролцож байсан юм. Энэ жил ч мөн адил долоо хоног бүрийн баасан гарагт Монголын залуучуудын төлөөлөл болсон эрхэмүүд оюутан, залуустай уулзаж лекц унших юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …