Г.Баярсайхан гишүүний өмнөөс зөвшөөрөлгүй “twitter” хаяг нээснийг АН-ын бүлэг анхааруулав

BayarsaikhanGУИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы өмнөөс нэгэн иргэн зөвшөөрөлгүй “twitter” хуудас нээн жиргэх болжээ. Гишүүний өмнөөс зөвшөөрөлгүй жиргэх болсонд УИХ дахь Ардчилсан намын бүлэг санаа зовох болсон байна. Энэ асуудалтай холбогдуулан Ардчилсан намын бүлгээс “twitter” хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Бүлгийн мэдэгдэлд “УИХ-ын гишүүн Г.Баярсайханы нэрийн өмнөөс жиргэх нь хууль бус үйлдэл гэдгийг анхааруулж байна. “@G_Bayarsaikhanхаяг нь УИХ-ын гишүүн Г.Баярсайханы твиттер хаяг биш болохыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна. Ийнхүү намын бүлэг цахим мэдэгдэл гаргасан нь анхны тохиолдол юм. Цаашид энэ жишгээр албан байгууллагууд албан ёсны “facebook”, “twitter” хуудсаараа мэдэгдэл, байр сууриа илэрхийлэх жишиг тогтох бололтой. УИХ-ын гишүүний албан тушаал, нэр хүнд, зургийг нь хүртэл ашиглан “twitter”-т жиргэх нь хууль бус үйлдэл ажээ. Өмнө нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмнөөс зөвшөөрөлгүй “twitter” хуудсыг нь нээн ажлуулж байсан тохиолдол гарч байсан юм. Үүнийг тухайн үед таслан зогсоож байжээ.

index

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …