Монголын эдийн засгийн чуулганы тов гарлаа

3c01brh0e98pvls2asq1n0k4gjЖил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн чуулган ирэх гуравдугаар сарын 24, 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдахаар товоо гаргажээ.

Тав дахь удаагаа зохион байгуулагдах тус эдийн засгийн чуулганаар энэ жил ухаалаг төрийн бодлого, бизнесийн орчны шинэчлэл, томоохон бүтээн байгуулалт болон хөгжлийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх юм байна. Мөн Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2040 он хүртэлх Монгол Улсын хөгжлийн хувилбаруудыг нээлттэй чуулах аж.

Өнгөрсөн жилийн чуулганы үеэр Монгол Улсын төсвийн шинэтгэл, байгаль орчин, ногоон эдийн засаг, улсын бүртгэлийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэсэн бизнесийн орчны шинэтгэлтэй холбоотой олон асуудлыг авч хэлэлцжээ.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …