Үнс болон металлургын хаягдлаар цементгүй бетон геополимер үйлдвэрлэх туршилт явуулна

geopolimerniy-beton-svoimi-rukamiМанай улс ӨАБНУ-тай хамтран хаягдал үнс болон металлургын үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан цементгүй бетон геополимер материал үйлдвэрлэх туршилт судалгааны ажил эхлүүлэх гэж байна.
Монгол Улсын ШУА-ийн урилгаар ӨАБНУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөл (CSIR)-ийн төлөөлөгчид  2012 оны долдугаар сард манайд айлчлах үеэр эрдэс түүхий эд болон цахилгаан станцын хаягдал үнснээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр  хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Тэгвэл маргааш  ӨАБНУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөл (CSIR)-ийн Барилгын материал, шинэ технологийн группын удирдагч Доктор Жое Мапиравана тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж цахилгаан станцын хаягдал үнс болон металлургын үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан цементгүй бетон геополимер материал үйлдвэрлэх туршилт судалгааны хамтарсан төслийг эхлүүлэх гэж байна. Айлчлалын хүрээнд Монголын судлаачид болон ӨАБНУ-ын төлөөлөгчдийн хамтарсан хурлыг хаягдал үнсийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ирэх даваа гаригт  ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн  хурлын зааланд 10 цагаас зохион байгуулах юм.

Дашрамд дурдахад Монгол улс болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) хоорондооо газар зүйн байршлын хувьд хол зайтай боловч эдийн засгийн хувьд ойролцоо зүйл нэлээн ихтэй юм. Тухайлбал, ӨАБНУ-ийн эдийн засагт уул уурхайн салбар голлох нөлөөллийг үзүүлж байдаг нь Монгол улстай ижил төстэй юм. Алт, алмаз, цагаан алт болон бусад төрлийн уул уурхай эрдэсийн бүтээгдэхүүн тус улсын экспортын голлох хэсгийг эзэлдэг. Гэхдээ ӨАБНУ нь дан уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаарсан улс биш юм. Тухайлбал, авто машин, химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр байранд ордог. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь 11000 америк доллар буюу дэлхийд 24-р байранд ордог. Үүнээс гадна 2011 оноос ӨАБНУ нь BRIC буюу эрчимтэй хөгжиж байгаа шинээр аж үйлдвэржиж буй (Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад) улсуудын холбоонд нэгдэн энэ холбоог үүнээс хойш BRICS гэж нэрлэдэг болсон нь энэ улсын улс төр болон эдийн засгийн үр нөлөө улам өсөн нэмэгдэж байгаагын илэрхийлэл болсон юм.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …