“Эрдэнэс -Тавантолгой ” компани 140 сая долларын өртэй байна

3cdnfjhd53am00998p8l4rvje8“Эрдэнэс -Тавантолгой ” компани одоогоос гурван жилийн өмнө Хятадын төрийн өмчит“Чалько ” компаниас 350 сая ам.доллар зээлж, эргээд нүүрс нийлүүлж өрөө барагдуулах гэрээ байгуулсан билээ. Тэгвэл “Эрдэнэс – Тавантолгой ” компани өнгөрсөн гурав орчим жилийн хугацаанд 210 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс нийлүүлжээ. Харин үлдсэн 140 сая ам.долларыг энэ хавартаа багтаан барагдуулна гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Coal Mongolia” чуулганы үеэр хэлсэн юм .

Тэрээр 140 сая ам.долларын өрийг дарахад хүрэлцэхүйц хэмжээний нүүрсийг олборлож уурхайн аман дээрээ овоолсон байгаа ч тээвэрлэлтэд саатал гарснаас болж нүүрсээ нийлүүлж чадахгүй байгааг хэлж байв . “Эрдэнэс – Тавантолгой ” компани ойрын хугацаанд тээвэрлэлтийн асуудлаа шийдэхийн тулд Монголын 10 гаруй, Хятадын тодорхой тооны тээврийн компаниудтай гэрээ байгуулж, 416 ачааны автомашиныг тээвэрт гаргахаар болсон байна.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

“Админерал” ХХК-тэй холбоотой Цогтцэций сумын хоёр албан тушаалтныг шүүх ялласнаар асуудал дуусах уу, харин эхлэх үү, Б.Энхбаяр сайдаа?

Ойрын өдрүүдэд эрх мэдэл, албан тушаалын “Ирүүл тулаан”-д Д.Амарбаясгаланг дуудаж “ялсан” Г.Занданшатар, түүний толгойлсон Засгийн …