Хоёр Солонгосыг нэгтгэх хороо байгуулна

логоӨмнөд Солонгосын Ерөн­хийлөгч Пак Кын Хе Хойд Солонгостой нэгдэхэд системийн болон бүтцийн асуудлыг шийдвэрлэх хо­роог байгуулах талаар мэдэгдлээ. Пак Кын Хе уг хороо нь хоёр Солонгосын хооронд  хийх яриа хэлэл­цээг нэмэгдүүлэх ажил хийнэ гэдгийг онцолсон байна.

Хамгийн гол нь Солон­­госын хойгийг нэгтгэх то­дорхой арга замыг хайж, бий болгох нь хорооны гол үүрэг гэнэ. Нэгтгэх хороонд гадаад улстөр, эдийн засаг, соёл, үндэсний аюулгүй  байдлын  чөлөөт шинжээчид ажиллах бөгөөд олон ний­тийн  хүрээнд хэлэлцэх асуул­туудыг боловсруулах аж. Пак Кын Хе хоёр Солонгос удаан хуга­цаанд тусгаарлагдмал байхдаа да­­хиад хэзээ ч нэг улс бо­лох­гүй гэсэн зовнилтой байд­гийг тэмдэглэсэн байна.

Тийм учраас Өм­нөд, Умард хоёрыг нэгтгэх бэлт­гэл ажлыг сайтар тун­­гаан бодох шаард­лага­­тай гэжээ. Өмнөд Со­лон­­госын Ерөнхийлөгч сүү­лийн са­руудад солонгос үндэст­нийг нэгтгэх талаар хэд хэдэн удаа ярьж байгаа бөгөөд Давосын чуулга уулзалт дээр хэрвээ нэгдэх юм бол хоёр улсад аль алинд нь ашигтай гэж хэлсэн аж. Тэрбээр “Солонгосын хойгт энх тайван байд­лыг хангахын тулд Өм­нөд Солонгос бэлтгэх шаард­лагатай” гэсэн байна. Гер­ман улс нэгдсэн жишээг татаж, нэгтгэх ажилд алхам алхмаар бэлтгэсний ачаар амжилттай болж чадсан хэмээн дурьджээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …