Тендерийн сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэж байна

Нийслэлийн төр захиргааны V байрны “Иргэний танхим”-д тендерийн сонгон шалгаруулалтыг хийж компаниудыг үнэлэхэд гар бие оролцон ажилладаг нийслэлийн иргэд болоод төрийн бус байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг болж байна.

Ер нь тендертэй холбоотой гомдол, санал холбогдох байгууллагуудад нь ихээр ирдэг. Тухайлбал, тендерийн сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан, тендер авсан компани нь цааш нь дамлан худалддаг, хугаацаандаа ажлаа гүйцэтгэдэггүй, илүү төсөв шаарддаг зэрэг гомдол түгээмэл бий.

Тийм учраас энэхүү хэлэлцүүлгээр тендерийн сонгон шалгаруулалт шударга явагддаг эсэх, мэргэжлийн байгууллага иргэдийн төлөөллийн сонголт үнэлгээг харгалзаж үздэг эсэх, өнгөрсөн онд иргэний оролцоо ямар байсан болон иргэд тендерийн шалгаруулалтыг шударга явуулахад хэрхэн оролцох, хяналт тавих боломж нөхцөл байдаг зэрэг бүхий л талын мэдээллийг авах боломжтой юм байна.

Уулзалт 12.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Төрсөн сараар нь шинжих нь

1-р сард төрөгсөд • Их хүсэл эрмэлзэлтэй юманд нухацтай • Хүнд заах хүнээс заалгах дуртай …