Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж валютын ханшийн өсөлт өнөөг хүртэл үргэлжилсээр байна

4i5f7dqolj5ues266ja3sd6pjlУИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. МАН-ын гишүүд “Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтбөлр үр дүнгээ өгөхгүй байгаа бөгөөд эдийн засгийн хүнд байдал үргэлжилсээр байгаа”-г онцолсон юм.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж валютын ханшийн өсөлт өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Тиймээс ийм нөхцөлд Засгийн газар өргөтгөсөн хуралдаан хийж, нэгдсэн байдлаар дахин ажиллах нь зүйтэй гэв. Мөн Я.Содбаатар гишүүн шатахууны үнийн өсөлт хэтэрхий их нэмэгдэж байгаатай холбогдуулан “Засгийн газар Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй байгаа хэмээн үзэж, шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт хэр явж байгаа талаар Уул уурхайн сайдад асуулга тавина” гэж мэдэгдлээ.

Л.Үүлэн

index

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Конвенц соёрхон батлах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд …