Монгол Улс 2013 онд 686 мянган тонн газрын тос олборлосон байна

indexМонгол Улс өнгөрсөн онд 686 мянган тонн газрын тос олборлосон бөгөөд энэ онд 800 мянган тонн болж нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн мэдээллээ. Тодруулбал, Зүүнбаянгаас 60 мянга гаруй тонныг олборлож байгааг эс тооцвол Монгол Улс энэ онд газрын тосныхоо дийлэнх хэсгийг нь Тамсагийн сав газраас олборлохоор бэлтгэж байна.

Одоогийн байдлаар Бичигтийн боомтын нэвтрүүлэх чадал хангалттай байж чадахгүй байгаагаас хоёрдугаар сарын 25-наас эхлэн Баянхошуу-Өвдөгийн боомтоор газрын тосны бүтээгдэхүүнээ тээвэрлэж эхэлсэн байна. Ийнхүү олборлолтоо үе шаттайгаар нэмэгдүүлсний үр дүнд 2016 он гэхэд Монгол Улсын газрын тосны олборлолт 1.5 сая тоннд хүрч, нэг тэрбум ам.долларын борлуулалт хийх боломжтой болно гэж Уул уурхайн яамнаас мэдээллээд байгаа юм.

Үүнээс гадна өнөөдөр Уул уурхайн яам болон Тамсагийн сав газарт олборлолт хийж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Петрочайна дачин тамсаг компани хамтран байгаль орчныг хамгаалах чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан байна. 2005 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Петрочайна дачин тамсаг компанийн хувьд 2005-2013 оны хооронд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд 30 сая гаруй ам.доллар зарцуулаад байгаа ажээ. 

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …