Хамгийн алдартай нууцлаг 10 зураг

10. Мэс засалчийн фото зураг (Surgeon’s Photo)

        Хьюгрей гэдэг хvн санаандгvй байдлаар Нессигийн зургийг авч гэрэл зургийн хальсанд анх удаа энэхүү сонин амьтны дvр төрхийг буулгасан хvн болжээ. Тэрхүү санамсаргvй байдлаар дарсан зурганд нь хүмүүс итгэх эсэхээ мэдэхгvй л байлаа. Гэтэл дараагийн удаа Несси гэгч сонин амьтан байдгийг дахин батлан Лондон хотын мэс заслын эмч Уилсон түүний гэрэл зургийг нь авч сонинд гаргасан байна. Нессигийн гэрэл зураг дэлхийн бараг бvх сонин хэвлэлд “Мэс засалчийн фото зураг” нэрээр нийтлэгдэн алдаршсан юм.

        Олон зуун эрдэмтэд Нессиг судлаж хайж байсан боловч хэн нь ч өөрийн гараар барьж vзээгvй. Несси нуурнаасаа хэдэн арван жилийн дараа л гарч ирээд хvнд зөвхөн хэдхэн хором харагдаад л өнгөрдөг ер бусын амьтан. Несси дараагийн удаа хэзээ гарч ирж, хэнд харагдах нь сонирхолтой бас нууц хэвээрээ л vлджээ.

9. Паттерсоны гэрэл зураг (Patterson’s Photo)

Одоогоор алмас байдгийг гэрчлэх цорын ганц юм нь “Гимлин Паттерсоны алдарт кино” юм. Уг киноны зургийг 1967 оны аравдугаар сарын 20-нд Рожер Паттерсон (Roger Patterson), Боб Гимлин (Robert Grimlin) гэдэг хоёр америк хүн Калифорнийн эзэнгүй, их ойт ууланд авчээ. Хальсанд эм хүйст аварга биет “цасны хүн” салхилж яваа дүрс буусан байна.

Олон нийтийн санал асуулгын дүнгээр бол алмас гэж амьтан бодитой бий гэдэгт америкчуудын гуравны нэг нь итгэдэг юм байна лээ. Үл итгэгчид тэдний киног 45 жил эсэргүүцэж ирлээ. Энэ киноны дүрс бодитой гэдэгт тэд итгэхийг хүсэхгүй байгаа юм. 1971 оны арванхоёрдугаар сард “цасны хүний тухай” тэр киног Канадын судлаач Рене Дахинден Москвад авчирсан юм. Машид нууцалж түүнийг шинжлэх ухааны хэдхэн байгууллагынханд үзүүлсэн. Хальсанд дүрсийг нь буулгасан тэр амьтан явж хөдөлж байгаа нь хүнээс огт өөр болохыг мэргэжилтнүүд тэр дор нь анзаарч байсан. Жин ихтэй болох нь ч харагдсан. Түүндээ уг кино худал хуурмаг юм биш гэдгийг бид нотолсон. Хальсанд буулгаж авсан хүн дүрст амьтанд хүнээс ялгарах юм олон байгааг бид анзаарсан. Дээр өгүүлсэн Паттерсон 1972 онд нас баржээ. Гимлин харин өнөө хэр нь амьд. Одоо 85 настай. Гимлин-Паттерсоны алдарт кинотой одоо цорын ганц өрсөлдөгч нь 2009 оны арванхоёрдугаар сарын 29-нд Пенсильвани муж улсын Карбондейл гэдэг жижиг хотын ойролцоогоос авсан эм алмасын “царай” юм. Тэр царай хэдхэн секунд харагдсан, гэхдээ нэлээн тод. Нөгөө үл итгэгчид бас л эргэлздэг. Харин өөдрөг дэврүүн хүмүүс Америк нутгаас алмас явчихаагүйд баярладаг аж.

8. Коттинглийн шидэт дагины зураг (Cottingley Fairies Photos)

        Коттинглийн шидэт дагина. Френсис Уэй болон Элси Хилл нар цаасаар шидэт дагина хийж түүнийхээ зургийг аваад бодит мэт харагдуулдаг байжээ. ХХ зууны эхэн үед эдгээр шидэт дагинууд нэлээд шуугиан дэгдээж байсан байна. Эдгээр зургууд ХХ зууны хамгийн гайхалтай зургийн тоонд багтдаг гэнэ.

7. Мамлерын хий үзэгдлийн гэрэл зураг (Mulmer’s Ghost Photos)

        Мамлер бол алт мөнгөний дархан хэдий ч чөлөөт цагаараа гэрэл зураг сонирхдог нэгэн байжээ. Тэрээр хүмүүсийг нас барсан төрөл төрөгсөдтэйн хамт зургийг нь авдаг байж. Түүний хамгийн алдартай гэрэл зураг нь Авраам Линкольны (Abraham Lincoln) зураг юм. Зарим хүмүүс түүний гэрэл зургууд нас барагсдийн жинхэнэ зураг гэдэгт итгэдэг байсан ба шинжээчид түүнийг хоёр зургийг нэг хальсанд багтааж авдаг байсныг нотолжээ.

6. Сугар гарагийн нисдэг таваг (Venusian Scoutcraft)

        Сугар гарагийн нисдэг тавагны энэ зургийг гэрэл зурагчин Жорж Адамски (George Adamski), авсан аж. Адамски энэ зөгнөлт зохиол шиг зүйлээ зурагтаар ярьж, ном бичиж, лекц уншиж байсан бөгөөд түүнийг дагалдагсад маш олон байсан байна. Гэвч эцэст нь энэ бүхэн худал хуурмаг зүйл байсан нь илэрсэн билээ.

5. “Бодлын дүр зураг” гэрэл зураг (“Thoughtography” Photos)

        Тед Сериос (Ted Serios) өөрийгөө өвөрмөц авъяастай гэдгийг баталжээ. Тэрээр өөрийн бодол санаанд буусан дүрслэлийг гэрэл зурагт буулгаж чаддаг байсан гэнэ. “Гизмо” гэж нэрлэгдсэн жижиг төхөөрөмжийг гэрэл зургийн аппараттай холбож өөрийн толгойд бодогдож байгаа зүйлийнхээ зургийг буулгадаг байсан байна. Түүний бүтээлийн нэг болох авто машинууд болон хүний зургийг харж байна. Сүүлд энэ бүхэн тусгай линз байсан нь илэрчээ.

4. Уэрн сүнсний гэрэл зураг (Wern Ghost Apparition Picture)

        1995 онд Шропшир (Shropshire) хотод Тони О’Рахилли (Tony O’Rahilly) энэ гэрэл зургийг авчээ. Энэ гэрэл зураг дээр залуухан охин тосгоны хуучин барилгийн гадаа зогсож байгаагаар буужээ. Дээрх газрын оршин суугчдын яриагаар бол энэ охин тэртээ 1677 онд амьдарч байгаад алагдсан охины сүнс гэдэг юм байна. Өдгөө хүртэл энэ зургийн нууц тайлагдаагүй байгаа.

3. Лос-Анжелесийн тулаан (Battle For Los Angeles Photo)

        1942 онд япончууд Пёрл-Харбор (Pearl Harbor)-ыг бөмбөгдөөд удаагүй байсан үед Лос-Анжелес хотноо агаарын түгшүүрийн дохио дугарчээ. Хотод байрлуулсан прожекторууд агаарт нэгэн биетийг илэрүүлсэн бөгөөд тэр биет нь харь гарагийн нисдэг биет байсан талаар маргаашийн сонингуудад гарчээ.

2. Нисдэг залуу (Levitating Man)

        Колин Эванс (Colin Evans) бол Уэльсийн иргэн бөгөөд нэгэн рок тоглолтын үеэр өөрийн сууж байсан сандал дээрээсээ хөөрчээ. Зураг дээр түүний тухайн үйлдэл буужээ. Түүнийг харж байгаа хүмүүсийн нүднээс гайхширлыг харж болно.

1. Цаг хугацаагаар аялагч (Time-Traveling Hipster)

        Канад улсын алдарт гүүр болох Голд Бридж (Gold Bridge) гүүрний нээлт 1941 онд болжээ. Уг нээлтийн үеийн нэгэн гэрэл зураг дээр орчин үеийн хувцастай эрийн зураг үлджээ. Түүний өмсөн цамц дээр том М үсэг байгааг та харж болно.

эх сурвалж: aravt.mn

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …