Хууль зөрчсөн яамд, компаниудыг зарлалаа

өМонгол Улсын 2013 оны төсвийн тодотголыг хийж, 2014 оны төсвийг батлах үеэр төсөвт өртөг нь он дамжин нэмэгдсэн болон удаашралтай байгаа нийт 272 барилга, байгууламж, төсөл арга хэмжээг УИХ-аар хэлэлцэн түр царцаагаад байсан юм. Энэ нь 2014 оны төсвийн тодотголыг хийх гол шалтгаан болов.

Улмаар царцаасан төслүүдийг аудитын байгууллагад гуравдугаар сарын 1 хүртэл шалгаж, төсөвт өртөг нь нэмэгдсэн шалтгааныг тогтоох үүрэг өгсөн юм. Тиймээс хугацаандаа буюу өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад “Хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгаанд хийсэн дүн шинжилгээний тайлан”-г Улсын Их Хурлын дарга З.Энхболдод гардуулсан.

“Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2013 оны 11-р сарын 15-ны өдрийн 63 дугаар тогтоолоор өгөгдсөн үүрэг, Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд энэхүү дүн шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн аж.

Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийхэд СЯ, ХЗЯ, БХБЯ, БШУЯ, ЗТЯ, ССАЖЯ, ҮХААЯ, ХАХНХЯ, ЭМЯ, зарим агентлаг, газар болон төсөл арга хэмжээний гүйцэтгэгч байгууллагууд хамрагдсан байна.

Ингэхдээ 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 130 сумын нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламж, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын 272 төсөл, арга хэмжээг шалгаж, бодит гүйцэтгэлд дүн шинжилгээ хийжээ.

Энэ тухай улсын Ерөнхий аудитор А.Зангад “Дүн шинжилгээнд төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын арга зүйг ашиглахын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийн баримт материалд судалгаа хийн хариуцсан албан тушаалтнаас асуулга, лавлагаа, тодруулга авч, гүйцэтгэгч байгууллагын тайлан, ажлын гүйцэтгэлийн баримт материалд тулгуурлан баталгаажуулалт хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн” гэв.

Ингэснээр Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг гуравдугаар сарын 24-нд зарлагдах ээлжит бус чуулганаар хэлэлцэж батлахаар болов.

Тэгвэл одоо аудитын байгууллагаас гаргасан судалгааны дүнтэй танилцъя.

Төсөл арга хэмжээг зориулалтаар нь төрөлжүүлж харуулбал:

Дээрх төсөл арга хэмжээнээс, ажил нь дууссан 26, 90-ээс дээш хувийн гүйцэтгэлтэй 6, эхлээгүй 99, үргэлжилж байгаа 141 төсөл байгаа аж.

Мөн зураг төсөв техникийн нөхцөл, газрын зөвшөөрөлгүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байжээ. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх явцад дараах хууль, тогтоомжийн заалтууд зөрчигдсөн байна. Үүнд:

Дээрх хууль зөрчсөн байдлыг Төсөв ерөнхийлөн захираг буюу яамдаар харуулбал:

гр

Дүн шилжилгээнд хамрагдсан 272 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх явцад хууль, тогтоомж, журмын 51 заалт нийтлэг байдлаар зөрчигдсөн бөгөөд давхардсан тоогоор 1034 зөрчил шалгалтын үеэр бүртгэгджээ. Мөн Төсвийн тухай хууль 29.4, Барилгын тухай хуулийн 15.2 дахь заалтыг зөрчиж, зураг төсөл нь бэлэн болоогүй нийт 196 төсөл, арга хэмжээг төсвийн тухай хуулийн улсын хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж баталсан нь дээрх 272 обьектын дийлэнх буюу 72.1 хувийг эзэлж байна.

Аудитын дүгнэлтийг зургаар харвал:

 Дээрх хүснэгтээс харахад гүйцэтгэгч байгууллага барилга угсралтын ажлын бодит гүйцэтгэлийг өсгөх, захиалагч болон Сангийн яамнаас бодит байдлыг бүрэн хянаагүй, санхүүжилт илүү дутуу хийгдэх тохиолдол их байна. Энэ нь нөгөө талдаа гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, ажлаа зогсоох шалтаг болдог байна.

Д.Үүлэн

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …