Царцаасан барилгуудын шалгалтын дүнг УИХ-ын даргад гардууллаа

лМонгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад “Хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгаанд хийсэн дүн шинжилгээний тайлан”-г Улсын Их Хурлын дарга З.Энхболдод гардуулан өглөө. “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  УИХ-ын 2013 оны 11-р сарын 15-ны өдрийн 63 дугаар тогтоолоор өгөгдсөн үүрэг, Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд энэхүү дүн шинжилгээний ажлыг хийж гүйцэтсэн байна.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийхэд СЯ, ХЗЯ, БХБЯ, БШУЯ, ЗТЯ, ССАЖЯ, ҮХААЯ, ХАХНХЯ, ЭМЯ, зарим агентлаг, газар болон төсөл арга хэмжээний гүйцэтгэгч байгууллагууд хамрагдсан байна. Ингэхдээ 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 130 сумын нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламж, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын 272 төсөл, арга хэмжээг шалгаж, бодит гүйцэтгэлд дүн шинжилгээ хийсэн байна.

Дүн шинжилгээнд төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын арга зүйг ашиглахын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийн баримт материалд судалгаа хийн хариуцсан албан тушаалтнаас асуулга, лавлагаа, тодруулга авч, гүйцэтгэгч байгууллагын тайлан, ажлын гүйцэтгэлийн баримт материалд тулгуурлан баталгаажуулалт хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …