“Эрдэнэс Тавантолгой” ТӨК 350 сая ам.долларын өртэй

аХятадын төрийн өмчит “Чалко” компани өнгөрсөн онд 947.9 сая юанийн цэвэр ашигтай ажилласан талаар урьдчилсан байдлаар гаргасан санхүүгийн тайландаа дурдсан байна. “Чалко”-ийн борлуулалт 16 хувиар өсч, 173 тэрбум юаньд хүрсэн байна.

“Чалко” компани алдагдлаа багасгаж, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор зардлаа танах бодлого баримталсан. Энэ нь Хятадын Засгийн газар төрийн мэдлийн компаниудаа ашгаа нэмэгдүүлэхийг шаардаж эхэлсэнтэй холбоотой ажээ. 2013 онд “Чалко” компани өөрийн толгой компани болох “Чайналко”-д хөнгөн цагааны үйлдвэрээ 1.3 тэрбум ам.доллараар худалдсан.

Мөн өнгөрсөн оны аравдугаар сард Гвинейн төмрийн хүдрийн Симандоу төсөл дэх эзэмшлийн хувиа 2.07 тэрбум ам.доллараар худалдсан юм. Түүнчлэн “Чалко” компанийн хувьд Монголын төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-гоос 350 сая ам.долларын авлагатай байсан. Үүний үлдэгдэл болох 148 сая ам.долларыг нь энэ ондоо багтаан барагдуулна гэж “Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдэгдсэн.

Ингэхдээ эхний ээлжинд 90 сая ам.долларыг дөрөвдүгээр сарын 1-ний дотор 1.5 сая тонн нүүрс нийлүүлж барагдуулахаар төлөвлөжээ. Харин дөрөв болон тавдугаар сард нэг сая тонн нүүрсээр 60 сая орчим ам.долларын өрийг барагдуулж, ирэх оны тавдугаар сарын эцэс гэхэд “Чалко”-д ямар ч өр төлбөргүй болох юм байна. “Чалко”-тoй байгуулсан гэрээнийхээ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний үнийг тонн тутамд нь 49 ам.доллараар тооцон нийлүүлж байгаа юм.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …